2011-08-03

Шар шувуунууддаа зөвлөхөд...

Амжилт
Өглөө эрт босч орой эрт унтдаг хүнийг бор шувуу , Өглөө айжуу босч орой айжуу унтдаг өөрөөр хэлбэл шөнө ажиллахад илүү үр бүтээлтэй байдаг нөхдүүдийг шар шувуу гэдэг. Энэ өдрийн хэмнэл  нь анхнаасаа хүнд заяагдчихсан байдгийм гэсэн.  Гэхдээ би итгэдэггүй юмөө. Хүн өөрөө өөрийгөө өөрчлөхийг хүсвэл өөрчлөгдөнө л гэж боддог.
Манай гөүгөү-д олон шар шувуу байдаг бололтой. Би ч бас нэгэн үе шар шувуу байсөөн. Байсан ч гэж дээ ер нь шар шувуу л даа. Оюутны байранд амьдарч байхад ер нь л өдөржин оюутны байраар найз нөхдүүдтэйгээ уулзаж учирч нтр гэж явсаар нэг мэдэхнээ 12 цаг болчихсон бна шүү дээ. Өрөөндөө ороол хичээлээ хийгээд суучихдаг шөнө 3,4 гэж унтдаг байлаа. Шөнө суухаар сатаарах зүйлгүй болхоороо ч юмуу их үр бүтээмжтэй санагддаг байлаа. Өглөө бол эрт босно гэж бодхын ч хэрэггүй. 12, 1 гээл өндийнө. Эхний ганц хоёр цаг бол байнгын пялаастай. Ингээд хэдэн сар болсны эцэст гэнэт хөл өвдчихвөө. Нээг их тоосон ч гүй яваад бсан чинь сүүлдээ бүр явж чадхаа больвоо. Шалгалт нтрээ өгөх гэж хоёр найзаасаа зүүгдээстэй сургууль орно. Тийм үед түргэхэн амраасай ижий аавдаа түргэн очхиймсан гэхээс өөр зүйл бодогддгүйм бна лээ.. Зиа тэгээд эм, тан авч уугаад нэмэр байдгүй. Жил гаруй доголж явсны эцэст уламжлалт анагаан ухааны нэг эмнэлэгт үзүүлсэн чинь ядаргаа гэжугаам даа тэгээд хэд хэд зүү тавиулж, бас орой эрт унтах гэдэг дэглэм барьж байж гайгүй болсон шүү. Эцэст нь зөвлөхөд манайхаан аль болох шөнө суухгүй байсан дээр шүү. Би нь 21, 22 жилийн туршлагаараа хэлжийн.:-P


11 сэтгэгдэл:

null
ЦЭНХЭР ШУВУУ
зааз. шөнө бага суухаас
Zeusy (зочин)
Ядаргаа олон зүйлээр гарч ирдэг юм байна лээ. Ясандаа ордог гэдэг нь үнэн. Бас улаан толгойгүй юм болоод гарчихна үхэхийн наагуур л өвдөнө. Ер нь ядаргаанд оролгүйхэн шиг л байх хэрэгтэй дээ
HERO
Би бол, шар шувуу тэгсэн хирнээ, Үүр цайх үеийн Тахиа.
Арслантай авдар
Арвин их туршлага байна даа ккк
gashuun (зочин)
harin tiim. shono untahgui bolohoor hul havagnaad aimaar bolchdiin bn lee sht. ugaasaa shuniin noiriig nuhuj avahad hetsuu dedeg yum bn lee sht.
Huslen (зочин)
52 хүрэхээр нойр хулждиймуу яадийн үхсэн юм шиг унтдаг хүн чинь шөнө бүр ойр ойрхон сэрээд лай болжийнаа орой унтах гээд хэвтэхээр нойр хүрэхгүйн
aztan
оюутны байранд бор шувуу байна гэж саналтгүй дээ
С.Гантулга
Харин тиймээ. Заавал 1,2 хүргэж унтдаг ш дээ.
Ganaa (зочин)
Шөнийн нойрыг нөхөх хэцүү гэдгийн бна лээ. Сайхан амарцгаагаарай!
Khairosh (зочин)
Гоё мэдээлэл байна, баярлалаа. Гэхдээ яагаад ч юм шөнө юм хийх надад илүү үр бүтээмжтэй санагддаг. Бүр 5-р агиас л өдөржингөө теннис нтр гээд шөнө хичээлээ хийгээд, оюутан байхдаа хичээлээ амждаггүй шөнжингөө суугаад, одоо ч өдөр ажлаа шөнө хувийн юм гээд... Ер нь насаараа л шар шувуу болж явах юм шиг байна өө. За бусад нь битгийн шөнө сууж байгааарай, бас хорт хавдар үүсгэдэг гэнэ.
С.Гантулга
Өглөө эрт босож сурах хамгийн хялбар арга зам бол Орой эрт унтах.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.