2013-09-28

"Говийн ноён хутагтын нутгаар..." аялалын тэмдэглэл /1-р хэсэг/

Данзанравжаа
2011онд Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн сургаалиа айлдаж, алдарт бүтээлүүдээ туурвиж, амьдарч байсан газар болох Дорноговь аймагийн Сайншанд хотоос холгүйхэн орших Хамрын хийд, дэлхийн энергийн төв гэгдэх Шамбалын орон, хүслийг биелүүлэгч Баянзүрх хан уул гэсэн газруудаар аялаад ирлээ. Анх удаа аялалын тэмдэглэл хийхээр оролдов. Тайлбарлагчийн ярианаас өөрийн ойгосоноор бичиж байгаа учир алдаа мадаг гарсан байвал залруулж тус болоорой!

Бид шөнийн 2 цагийн орчимд Сайншанд хотод бууж нэгэн буудалд очиж 2 цагийн нойр аваад өглөө үүрээр замд гарч, Говийн нар мандахыг харж, Эмэгтэйчүүдийн сүлд овоо болох Мээм хад/үүнийг эрчүүдийн сүлд уултай зүйрлэдэг гэсэн/-нд залбирч сүү өргөн, цааш орчиноо ариусгагч хонх цохин, Дэлхийд 2-хон байдаг Шамбалын орон буюу Энергийн төвд очин, Цагийн хүрдэнд Шамбалын оронд учирхын ерөөл талбин, Үлэмжийн чанар дууг эгшиглүүлэн, бясалгалын агуйнуудыг сонирхон, Эхийн умайд орж дахин төрсөн мэт болон, буухдаа хөтлөлцөн номын ахан дүүсийн барилдлага тогтоох зан үйл үйлдсэн бөгөөд цааш хүслийн уул буюу Баянзүрх хан ууланд очин  хүслээ шивнээд Сайншанд хот дахь ноён хутагтын музейг сонирхон нэг өдрийн дотор гэхэд нилээд их зүйл үзэж, олон олон домог мэт түүхүүд сонссон юм. Ингээд аялалын үеэр  хамт аяласан Нямбаяр эгч болон Солонго эгч нарынхаа авсан зургуудад тайлбар хийх байдлаар аяласан газрынхаа түүх домог, сонин сайханаас хуваалцъя!

Данзанравжаа
Говийн ноён хутагт Равжаа багш эмэгтэй хүнийг ихэд бишрэн хүндэтгэдэг байсан бөгөөд  хамрын хийд орчим газар эмэгтэй хүн эрэгтэй хүнээс ямагт илүү эрхтэй байна гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг байжээ.

Данзанравжаа
Говийн наран мандаж буй /өглөөний 5 цагийн орчим/
 
Эмэгтэйчүүдийн сүлд овоо буюу Мээм овоо.
Энэхүү Мээм овоонд зөвхөн эмэгтэй хүн сүслэн залбирч болох бөгөөд эрэгтэй хүн ганцхан тохиолдолд буюу эхийгээ бурхан болохуйд сайн төрөлд төрөөсэй гэж залбирч болдог гэнэ.

Энэхүү овоонд бүсгүйчүүд сүү өргөн залбирдаг бөгөөд цагаан идээ өргөсөөр чулууны дээгүүр нилээд зузаан давхрага үүссэн байна.


 Дуугаргахад орчиноо ариусгадаг хонх


1938 оны хэлмэгдүүлэлтээр энэхүү хонхны эх хувилбар устгагдсан бөгөөд Сүүлийн жилүүдэд Хамрын хийд Энергийн төвийн цогцолборуудыг сэргээх ажлын хүрээнд хонхыг шинээр сэргээн хийсэн гэнэ.


Хонхны орчимоос...

 Хөтөлгөө суврага.

 Хүн багатай үедээ л нэг иймэрхүү...

Равжаа хутагт нэгэн удаа цугласан шавь нараа зогсож буй газраасаа 4:4 чулуу авахыг даалган энэхүү жимийг гаргасан гэнэ. Тухайн үед цугласан шавь нар нь цуваад зогсоход 20 км орчим болж байсан гэх. 

 
Шамбалын орон
Дэлхий дээр 2 Шамбалын орон байдаг бөгөөд нэг нь энэхүү газар юм. Шамбалын оронд очсон хүний бүх нүгэл ариусдаг гэнэ. Хутагтын байгуулсан Цагийн хүрдэнд хойт төрөлдөө Шамбалын /Диваажингийн/ оронд учрахын ерөөл өргөвой.
  Шамбалын орон цогцолборт хийгдэх зан үйлүүдийн товч тайлбар бүхий самбар

Шамбалын нүд
Шамбалын оронруу орохын өмнө магнай хэсэгт байх хар, цагаан тойрогт нүдээ цавчилгүйгээр  3-4 минут анхаарлаа төвлөрүүлхэд Равжаа багштай ямар нэг сэжимээр холбогддог гэх...


Хилэнцийг арилгах алтан хаалга
Шамбалын ороны 4н хаалга байх бөгөөд Энэхүү урд хаалга нь жирийн сүсэгтэн орох хаалга юм. Энэхүү хаалгаар орход энэ насны бүх нүгэл арилна гэх бөлгөө...

 Бирдийн ам
Бирд гэж сайн муу бүх л зүйлийг ялгалгүй залгин суух цадах, сайн мууг үл ялгах амьтан байдаг гэх бөгөөд энэхүү бирдийн аманд өөрийн бүх нүгэлийг авна уу хэмээн шивнэдэг эсвэл бичиж шатаадаг ёстой ажээ.

 Энд ихэвчилэн будаагаар тахил өргөдөг юм билээ.

  Энергийн төвийн овоо

Овооны ар дахь үлэмжийн чанар дууны суварга
Суварганы нүүрэн талд "Үлэмжийн чанар" дууны 5-н бадагийг сийлсэн байх бөгөөд очсон хүн бүр дууг эгшиглүүлдэг ёстой юм билээ. Үлэмжийн чанар дуу нь нийт 33 бадагтай бөгөөд нэг удаа дуулхад "Дарь эх"-ийг 1000 удаа уншсантай тэнцдэг гэдэг.

Равжаа багш болон шавь нарынх нь бясалгал хийдэг байсан агуйнууд
Тухайн үед бэлтгэгдсэн лам нар 90 хоногийн бясалгал хийхээр хэдхэн нүх бүхий агуйд ганцаараа суудаг байжээ. Агуйнуудын жижиг нүхээр өдөр бүр багш  нь тарни шивнэдэг,  хоол өгдөг, агаар амьсгалдаг байсан ба мөн бясалгагч нь өдөр бүр нэг аяга хоол идсэнийхээ дараа аяганыхаа амсарыг хаданд үрсээр үрэгдэж дуусгадаг байж. Аяга элэгдсээр сүүлийн хэд хоног огт юу ч идэлгүй бясалгалдаа бүрэн төвлөрч чаддаг байсан гэнэ. 90 хоногийн бясалгалын дараа бясалгагч гарч нэгэн биетийг холоос өөрийн гарт аван шидийг үзүүлэх ёстой байж. Шидийг үзүүлж чадахгүй бол бясалгалдаа бүрэн төвлөрөөгүй гэж үздэг байсан гэнэ. 
 
Бясалгалын агуйны орчим байдаг хүний тархийг бэлгэдсэн хад.

Очсон хүмүүс агуйнуудад зул хүж өргөдөг тул байнга гэгээтэй байдаг юм билээ.

 Энэхүү агуйнд ном судруудаа хадгалдаг байсан гэнэ. Одоо хутагтын дүрийг бүтээсэн байна.

 Агуйд бясалгагчийг оруулан хаалгыг битүү таглаад энэ нүхээр хоолыг нь өгдөг байсан ажээ.

 Газрын эзэн

 Эхийн умай
Эхийн умайгаар ороод гархад дахин төрсөн мэт ариусдаг гэдэг.

Номын ахан дүүс
Бид агуйнуудыг үзэн эхийн умайгаас гарч ирээд буухдаа хөтлөлцөн буусан бөгөөд ингэснээр 1.Гэмтэж бэртэхээс хамгаалах, 2.Номын ахан дүүсийн барилдлага тогтоож буй зан үйл гэнэ.

 Сакура
Энэ жалагад ногоорон харагдаж байгаа модлог ургамал бол Японд өндөрлөг газар ургадаг сакура цэцэг бөгөөд монголын говьд нам дор газар ургасанаас зарим хүмүүс сакура биш хэмээн үгүйсгэдэг боловч бусад шинж чанараар нь хүлээн зөвшөөрдөг гэнэ. Сакура монголын говьд ургасан түүх гэвэл хутагтын шидийг биширсэн нэгэн самурай шавь орохыг хүссэн бөгөөд хутагт зөвшөөрснөөр 2 жил орчим хутагтын дэргэд ном үзэн буцахдаа өөрийн сэлмээ  дурсгал болгон үлдээж, хутагтын хүссэнээр нэгэн модлог ургамалыг авч ирж өгсөн нь энэхүү сакура юм. Түүний багшдаа барьсан сэлэм одоо ч Хутагтын музейд хадаглагдаж байдаг юм билээ. Японы хан хүү хэдэн жилийн өмнө ирэхдээ хааны удмын самурайн илд байна хэмээн Японы талд шилжүүлэн авах санал тавьсан гэдэг.


Зос
Хутагт зураг зурахдаа хамрын хийд орчимын газараас зос олдворлон будаг гарган авч зурдаг байсан гэнэ.

Чулуужсан мод

Аялалын тэмдэглэлээ өнөөдөртөө энэ хүрээд завсарлъя. Хамрын хийд, Хутагтын музей, Хан Баянзүрх хайрханы тухай дараагийн тэмдэглэлдээ үргэлжлүүлэн бичнээ... 

8 сэтгэгдэл:

Bi Mongolooroo goydog said...

их сайхан аялал болжээ.

nayanaa said...

сайхан бичсэн байна. Аргагүй л толгой сайитай хүн мөн дөө. босон суун тайлбарлагчийн яриаг сонсож байх хооронд надаа лав үлдсэн зүйл ховор хэхэ.

шүлэг said...

ayalal saihan bolj

Anonymous said...

Danzanravjaa guain baruun murun deerh hilentset horhoi yamar uchirtai yum bol?

Anonymous said...

Noyon HUdagt Danzanravjaa guai 3 zuil shutdeg baisan gedeg emegtei huniig,hun tgd hilentsiig.

bulgaa said...

Tanii blog uneheer taalagdlaa.bi sayhan neg blog neesen yag l neg hevd barigdaad dutagdaltai zuil zunduu bgaa.Ene aylal ch bas ih saihan boljee.

Unknown said...

Sain bnuu, Tanii aylal uneheer ikh taalagdlaa. Manaih aylal juulchlaliin company yum l da. Hervee taniig zuvshuurvul tanii temdeglelees ashiglan Khamriin hiidiin talaar taniltsuulga hiih gsn um. Hariu ilgeene uu.

Bayarlalaa.

Гантулга said...

Сайн уу?
Эх сурвалжаа дурьдвал болноо.

Post a Comment

Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...

"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.