Хувь хүний вэб мэдээлэл Блог ертөнц Blog буюу Монголоор “блог” гэх болсон энэ үг нь "weblog" гэдэг үгний хураангуй хэлбэр ажээ. Blog нь website-ийн нэг төрөл бөгөөд ихэвчлэн хувь хүн үйл явдлын тухай, тодорхойлолт, тайлбар, сэтгэгдэл эсвэл видео, зураг зэрэг дуртай зүйлээ бичдэг. Дэлхийн хамгийн анхны блог нь вэбийг зохиогч Тим Бернарс Лигийн 1992 оноос эхлэн бичсэн хуудас гэж тооцдог бөгөөд 1996 оноос блогийг өргөнөөр хэрэглэж эхэлжээ. Ерөнхийдөө blog нь текст, зураг, бусад blog холбоос, web хуудас болон тухайн сэдэвтэй холбоотой бүх л media буюу мэдээллийн хэрэгслийг агуулж байдаг. Уншигч нь бичлэгт шууд сэтгэгдэл үлдээх боломжтой байх нь олон blog-ийн маш чухал хэсэг болдог. 2007 оны 12 сард Technorati сайтын мэдээлснээр дэлхий дээр 112 сая гаруй блог байна гэж тоолсон бөгөөд энэ тоо хагас жил тутамд 2 дахин өсч байгаа гэсэн мэдээлэл байдаг ажээ. Хувийн блог : Хувийн блог нь хамгийн өргөн тархсан, уламжлалт блогийн төрөл бөгөөд хувь хүний өдрийн тэмдэглэл юм уу сэтгэгдэлүүд байдаг. Блогчид блогийг нь хэн нэгэн, хэзээ ч уншаагүй байсан ч өөрийн бичлэгээсээ таашаал авч чаддаг. Блогууд нь зөвхөн харилцан холбогдохын тулд бус ажил, амьдрал, урлаг, соёлын ажлыг илэрхийлэх байдлаар ч бий болдог. Блог хөтлөх гэдэг нь хувь хүнээс маш идэвхтэй, санаачлагатай байхыг шаарддаг.
2010-02-03
Хамгийн их уншигдсан 10 нийтлэл...
-
МУ-ын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди Солонгост ажиллаж байсан монгол залуус түймэрийн аюулаас хүний амь аварч, зориг баатарлагийн үлг...
-
Уулын амралтад гурав хоног амраад Вена хотод өглөө эрт буцаж ирсэн нэрт зохиолч Р... галт тэрэгний буудлаас сонин худалдан авч сар өд...
-
Дуучин: Батболд Дэлгэж барьсан хадаг шиг Дээдлэн хайрлах нутгийн уулаа Дэндүү их хайраар өсгөсөн Дэлхийд ховорхон миний ханагар ...
-
Алд бие минь алжааваас алжаатугай Ахуй төр минь бүү алдартугай Бүтэн бие минь зовбоос зовтугай Бүрэн улс минь бүү сандартугай ...
-
Саяхан нэгэн өвөрмөц дэлгүүр нээгдсэн байна. Нэр нь “ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ДЭЛГҮҮР”. Гэхдээ эрэгтэйчүүдийн бараа биш харин жинхэнэ утгаараа ...
-
“Жирмийн сүлжээ” хэмээх дөрвөн мөртийн цоморлигоос... 1.Афган андын асуулт Таны нутагт эрийн гурван наадам болдог юм гэв үү? Таван зуун...
-
Нэгэн хаан өөрийн шадар түшмэдийн хамт морьтой зугаалж байжээ. Тэгээд замдаа алимны мод тарьж буй өвгөнтэй таарчээ. Хаан өвгөнийг ёжломоор ...
-
1625 онд Манж Чин улсын угсаа залгасан хунтайж Тай Цун нь 15 хан настай нэгэн охинтой ураглан хуримлажээ. Энэ охин бол Хорчин аймгийн ноё...
-
Yзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож Yдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж Яалуу идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж Замб...
-
2011онд Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн сургаалиа айлдаж, алдарт бүтээлүүдээ туурвиж, амьдарч байсан газар болох Дорноговь ...
"Умшихуй дор..." блог. Powered by Blogger.

